ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР 1273 ИРГЭНИЙГ АЖИГЛАЛТАД АВЧ ХЯНАСААС 282 СЭЖИГТЭЙ ХҮНИЙГ ТУСГААРЛАЖ, ОНОШ ҮГҮЙСГЭГДСЭН

2020-03-13 Мэдээ мэдээлэл

Хэвлэлийн бага хурал

 Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.03.13/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцлоо.

ДЭМБ-ын мэдээллээр 122 улс, нутаг дэвсгэрт COVID-19 вирусийн халдварын 125048 тохиолдол бүртгэгдэж 24 цагийн дотор дэлхийн хэмжээнд 312 хүн нас баржээ. Итали улсад халдвар авсан иргэдийн тоо 2216-аар нэмэгдэж нас баралт 189-аар өсч нийт нас баралт 1016-д хүрчээ.  Харин  Иранд 24 цагийн хугацаанд 63 хүн нас барсан байна. БНХАУ-д сүүлийн таван хоногийн хугацаанд шинэ тохиолдлын тоо 50-иас цөөн гарсан бөгөөд тус улсад дэгдэлтийн оргил үе өнгөрсөн болохыг албан ёсоор мэдэгджээ. Дэлхийн хэмжээнд халдвараас урьдчилан сэргийлж үндэсний хэмжээнд боловсролын үйл ажиллагааг бүрэн зогсоосон 26 улс байгааг мэдээллээ.

 ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал “Халдвар авсан иргэнээ сэтгэл санаагаар унагахгүй арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь халдварын тархалтыг урьдчилан сэргийлж чадна. Хуралд оролцсон олон улсын байгууллагын төлөөллүүд иргэд эмнэлэгт сандарч бөөгнөрөх нь өөрсдөдөө халдвар авах эрсдэл авчрах магадлал өндөр гэдгийг сэрэмжлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 1273 иргэнийг ажиглалтад авч хянасан байна. Үүнээс 282 сэжигтэй тохиолдлын онош үгүйсгэгдсэн. Ховд аймгийн Булган суманд тусгаарлагдсан иргэдийн биеийн байдал сайн байна. Дархан-Уул аймаг Алтанбулагийн хилээр 10 иргэн ирсэн. Филиппин, Тайланд, Шанхай, Германаас ирсэн, тусгаарласан. Тус аймагт 72 хүн ажиглалтад байна.

ХӨСҮТ-д франц иргэний биеийн байдал тогтвортой байна. Тухайн иргэн тайван, хоолоо идэх, шингэн зүйл уух, эмч нартай ярилцаж байна. Зүрх судасны эмчилгээ оношилгоо хийж байна. Засгийн газрын 77 дугаар тогтоолоор 6.5 тэрбумаар эм эмнэлгийн хэрэгсэл худалдан авахаар зохион байгуулж байна. Хэвлэлийн бага хурлыг нийт 58 удаа зохион байгууллаа” гэлээ.

Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн дэд захирал Б.АмгаланбаярКоронавирусийн нөхцөл байдалтай холбоотойгоор аж ахуйн нэгж байгууллага, халдварын сэжигтэй голомтод халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаа зохион байгуулж байна. Голомт гарсан сэжигтэй, халдвартай тохиолдлын байсан газруудад халдваргүйжүүлэлтийг зохион байгуулж байна. ЗӨСҮТ-өөс нийт 282 сэжигтэй тохиолдлын зорчсон маршрут 22801 м2 талбайд халдваргүйжүүлсэн. Үүнтэй холбоотойгоор манай төв рүү иргэд хандаж, халдваргүйжүүлж өгөөч гэх хүсэлт гаргаж байна. Иргэд аж ахуйн нэгжүүдэд анхааруулж хэлэхэд халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн түвшинд зохион байгуулдаг тул иргэд гэртээ цэвэрлэгээ хийх нь илүү үр дүнтэй.

Өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийх, цонхоо нээж агааржуулах нь хамгийн чухал. Өдөрт хоёр цаг тутамд 10 минут агаар сэлгэх хэрэгтэй. Халдваргүйжүүлэлтийн бодисыг мэргэжлийн байгууллага тооцоолж тусгай газар хадгалдаг тул иргэдэд харшил өгөх эрсдэлтэй. Тиймээс иргэд гарын доорх материалаар саван, близна, цэвэрлэгээний бодисуудыг гэртээ ашиглах нь зүйтэй. Мэргэжлийн халдваргүйжүүлэлтийг сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн үед л хийдэг гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй” гэлээ.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Халдвар авсан Франц улсын иргэнтэй хамгийн ойр байсан 9 хүн болон нийт 58 хүний шинжилгээ сөрөг буюу халдваргүй гарсан. Фран улсын биеийн байдал тогтвортой, тайван байгаа. Шаардлагатай зүрх, судасны чиглэлийн эмч нарыг дайчлан ажиллуулж байна. Гуравдугаар сарын 12-нд нэг сэжигтэй тохиолдол ХӨСҮТ-д тусгаарлагдан шинжилгээ хийгдэж байгаа. Хяналтад байгаа хүмүүсээс шинжилгээ аваагүй ч шинж тэмдэг илрэх эсэхэд байнга хяналт тавин ажиллаж байгаа.

Франц улсын иргэний ойрын хавьтлын бүх хүнийг олж илрүүлэн тусгаарлалт, тандалт судалгаа хийсэн тул иргэд, олон нийт санаа зовохгүй байж болно. Өнөөдрийн байдлаар халдвар авсан нь тогтоогдож, эмчилгээ хийлгэж байгаа өвчтөн 36.5 хэмийн халуунтай байгаа бөгөөд зөв эмчилгээ хийгдэж байгаа тул өвчтөний биеийн байдал тогтвортой байгаа” гэдгийг онцоллоо.

 

 

Хууль л амла!

8 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

11 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.