Уламжлалт анагаахын эмч нар хамтран ажиллахаа илэрхийлэв

2020-03-11 Мэдээ мэдээлэл

ЭМЯ-ны дэргэдэх Уламжлалт анагаах ухааны мэргэжлийн зөвлөл хуралдаж, уушгины хижиг дархлалын үед эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүдийн хамт хүчээ нэгтгэн хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ. 

Уламжлалт анагаах ухааны мэргэжлийн зөвлөлд Монгол Улсын Гавьяат эмч 3, их, дээд сургуулийн төлөөлөл 12 доктор, Монгол уламжлалт эмнэлгийн эмч нар байдаг аж. “2009-2010 онд гарсан Н1N вирус, гахайн томуугийн цар тахлын үед уламжлалт эмнэлгийн эмч нар ХӨСҮТ-тэй хамтран ажиллаж эмчилгээгүй гэж байсан хүнийг эдгээж байсан туршлага бий. Сэхээнд байсан хүнийг хүртэл уламжлалт анагаах ухаанаар эмчилж эдгээсэн. Өнөө цагт ч “COVID-19″-ийн халдварыг эмчилж чадна. Нөгөө талаар эмч хүний хувьд энэ өвчинтэй тэмцмээр байна” гэж Хүний гавьяат эмч, “Мамба дацан” хийдийн тэргүүн хамба лам Д.Нацагдорж хэлэв.

Тэрбээр, төр, засаг, ЭМЯ-тай хамтарч Монголын уламжлалт анагаах ухааны эмнэлгийн тусламж үйлчилгээг энэ өвчний үед авч хэрэгжүүлэх талаар заавар зөвлөгөө гаргаад, уламжлалт анагаах ухааны зөвлөх багийг бүрдүүлэн хамтарч ажиллаж байна. Уламжлалт эмнэлгийн эмч нарт туршлага, мэргэжлийн чадамж бий гэдгийг онцлов.

Тог тог… ХААЛГАА нээ

19 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

21 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.