Улсын онцгой комиссын шийдвэрийг танилцуулах үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл зарим улс орноос COVID-19 халдвар манай улсад зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл маш өндөр байгааг онцолж, гуравдугаар сарын 30-ныг хүртэл аль ч улс руу зорчихгүй байхыг уриалсан юм.
Тэрбээр хэлэхдээ “COVID-19 халдвар өнөөдөр дэлхийн 99 оронд бүртгэгдээд байна. Нэгэн жишээ хэлэхэд, Италиас 27, Иранаас 12 улсад COVID-19-ийн халдвар зөөвөрлөгдсөн. Тиймээс манай ард иргэд онц шаардлагагүй бол гадаадын аль ч улс руу зорчих хэрэггүй гэж уриалмаар байна.
Учир нь дэлхийн бөмбөрцгийн 50 гаруй хувьд нь халдвар нэгэнт илэрчихсэн. Манай улсад тохиолдол бүртгэгдээгүй ч зарим улс орнуудаас зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл маш өндөр байгаа учир гадаад руу чиглэх урсгалаа зогсоох хэрэгтэй.
Ядаж гуравдугаар сарын 30-ныг хүртэл тэсэх хэрэгтэйг хэлмээр байна” гэсэн юм.
Тиймээс Эрүүл мэндийн яам ахмад настан руугаа чиглэсэн эрүүл мэндийн зөвлөмжүүд өгч буй аж.
Мөн Шинэ коронавирусийн гол шинж тэмдэг нь:
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87449
30787
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.