Францын иргэнтэй нэгдүгээр хавьтал байж болзошгүй 500 орчим хүн байна

2020-03-10 Мэдээ мэдээлэл

Монгол Улсад гуравдугаар сарын 2-нд ирсэн Францын иргэнээс эхний шинжилгээгээр COVID-19 халдвар илрээд байна. Энэ талаар ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан мэдээлэл өгөв. Түүний  хэлснээр тухайн хүнийг сэжигтэй тохиолдол хэмээн шинжилгээнд хамрагдсан цагаас нь эрүүл мэндийн байгууллага, онцгой байдлын алба, мэргэжлийн хяналт, цагдаа, тагнуулын байгууллагууд тухай иргэний ирсэн онгоцонд хамт зорчиж явсан хүмүүс, явсан маршрут, байрласан, явсан газруудыг тогтоосон байна.  Нэгдүгээр хавьтал байж болзошгүй 500 орчим хүний нэр, хаягийг тодорхой болгожээ.  Тиймээс ард иргэдээсээ нийгмийн дэг журмыг чандлан сахиж, мэргэжлийн байгууллагаас тавьж буй шаардлагыг бүрэн биелүүлэхийг хүсч байна.

Түүнчлэн хавьталтай байж болзошгүй байна гэж өөрт нь анхааруулсаар байтал хууль хүчний болон мэргэжлийн байгууллагын шаардлагыг биелүүлэхгүй н.Идэрболд, н.Дэжидмаа зэрэг иргэдэд хуулийн хариуцлага тооцохыг мэдэгджээ.

Хууль л амла!

7 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

10 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.