Дэлхий дахиныг цочроож байгаа коронавирус буюу COVID 19 халдварт өвчин дэгдэж байгаа энэ цаг үед мэргэжлийн эмч зөвлөгөө өглөө.
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн их эмч Б.Болысхан “Энэ өвчнөөр ямар ч насны хэн ч өвдөж болно. Амьсгалын зам, бөөр, зүрх судасны архаг суурь өвчтэй болон даралт ихэддэг, чихрийн шижин өвчтэй, дархлаа дарангуйлах эм хэрэглэдэг хүмүүс COVID 19 халдварт өвчнөөр өвчлөх эрсдэл ихтэй, илүү их хүндрэх аюул байгааг ДЭМБ-аас анхааруулж байна.
Иймд ахмад буурлууд болон архаг өвчтэй хүмүүс байнга эмчийн хяналтад байж эмчийн зөвлөсөн эм, бэлдмэлийг зааврын дагуу тогтмол хэрэглэх, амьдралын хэв маягаа дараах байдлаар өөрчлөхийг зөвлөж байна.
Хэрэв таны бие тавгүйтвэл Яаралтай түргэн тусламжийн 103, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 1800-2000 дугаараар холбоо барьж зөвлөмж авна уу.
“Та хувийн ариун цэврээ бүрэн сахивал өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ энэ аюултай өвчнөөс хамгаалж чадна” гэж мэргэжлийн эмч зөвлөлөө.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87446
30776
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.