Видео-ЭМЯ: “COVID-19” халдварын тархалтыг 4 үе шатад хуваажээ

2020-03-9 Мэдээ мэдээлэл

ЭМЯ-ны ээлжит мэдээлэл эхэлж байна.

Монгол дахь ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа “ДЭМБ-аас шинэ коронавируст халдварыг тархалтаар нь 4 үе шатад хуваан үзэж байна. Үүнд, тохиолдол бүртгэгдээгүй, нэг буюу түүнээс дээш импортлогдсон, дэгдэлт голомтлон тархаж байгаа, өргөн цар хүрээний тархалттай гэж хуваан, үе шат бүхэнд тохирсон зөвлөмжийг улс орнуудад өгч байгааг Монгол Улс мөрдөж байна. Иран, Итали улсад “COVID-19” халдвар сүүлийн 24 цагт 1000 гаруй тохиолдлоор нэмэгдсэн. Итали улсад 366 хүн нас барсан байна. Мөн хэд хэдэн хотод 16 сая хүнийг хамарсан хөл хорио тогтоолоо. БНСУ-д шинэ коронавируст халдвар авсан хүний тоо буурч, 360 тохиолдол шинээр бүртгэгдэж, 19 мянган хүн шинжилгээнийхээ хариуг хүлээж байна” гэв.

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа “АНУ-д “COVID-19” халдвар авсан хүний тоо 550 боллоо. Нийт 34 мужид халдвар бүртгэгдсэнээс найман мужид онц байдал зарласан бөгөөд 21 нас баралт бүртгэгдээд байна. Харин Итали улсад сүүлийн нэг хотогт 133 хүн нас барж, нийт нас баралтын тоо 366 боллоо. Тус улсад “COVID-19” халдвар авсан хүний тоо 25 хувиар өсөж, 7 375 болсон гэсэн мэдээлэл байна. БНСУ-д 248 шинэ халдвар бүртгэгдсэний 190 нь Дэгү хотод, 26 нь хойд Гёнсан хотод бүртгэгдсэн бол Сөүл болон Бусад хотод 10 гаруй тохиолдол бүртгэгдсэн” хэмээв.

Мөн Итали улсад олон нийтийг хамарсан бүх үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан бол Катар, Саудын Арабын улсад “COVID-19” халдвартай холбоотой агаарын болон усан замын тээврээр зорчигч хүлээн авахгүй хэмээн мэдэгджээ.

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ2020.03.09-НИЙ 11:00 ЦАГ

Posted by Эрүүл Мэндийн Яам on Sunday, March 8, 2020

 

Хууль л амла!

3 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

6 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.