Видео: Гурван иргэнд халуурах шинж тэмдэг илэрч, тусгаарлагдаад байна

2020-03-6 Мэдээ мэдээлэл
Эрүүл мэндийн яамнаас ээлжит хэвлэлийн бага хурал хийв.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ойрын өдрүүдэд тусгаарлагдсан сэжигтэй тохиолдлын тоо болон шинжилгээний хариуг мэдээллээ. Тодруулбал, энэ сарын 4-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг сэжигтэй тохиолдлын хариу сөрөг буюу коронавирус илрээгүй байна. Мөн энэ сарын 5-нд ХӨСҮТ-д сэжигтэй тохиолдол тусгаарлагдаагүй. Харин ажиглалтад таван хүн байна хэмээв.

Мөн ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Я.Буянжаргал “Нэгдүгээр сарын 9-нөөс өчигдөр оройны 23 цаг хүртэлх хугацаанд нийт 858 иргэнийг ажиглалтад авсан. Одоогоор 476 иргэн ажиглалтад байна.

Сэжигтэй 256 тохиолдол илрүүлж, хяналт шинжилгээ хийсэн. Өнөөдрийн байдлаар гурван сэжигтэй тохиолдол бий. Тэдгээр иргэн нь Алтанбулагийн хилээр орж ирсэн бөгөөд Итали, Тайландад зорчсон өгүүлэмжтэй, халуурах шинж тэмдэг илэрсэн тул Дархан-Уулд тусгаарласан.

Өнөөдөр өглөө Берлин-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 104 хүнээс 17 тохиолдлыг ажиглалтад аваад байна. Үүний тав нь ХӨСҮТ-д, 12 нь Багабаян дахь амралтад ажиглалтад орсон” гэлээ.

Түүнчлэн тэрбээр “ОХУ-аас 500 оношлуур хүлээж авсан. Мөн ДЭМБ-аас 560 кг-ийн жин бүхий хувийн хамгаалах хэрэгслүүдтэй ачааг хүлээн авсан” хэмээв. Мөн тэрбээр “Бид Монгол Улсын хилээр орж ирж байгаа иргэдээ бүгдийг нь хүлээж аваад, зөвлөгөө өгөх шаардлагатай бол өгөөд явуулж байгаа. Тэднээсээ тусгаарлах шаардлагатай гэснээ ХӨСҮТ-д тусгаарлаад, ажиглалтад авах бол тусгай бэлдсэн газрууддаа ажиглалтад авч байна.

Тодорхой улс орны иргэдийг наашаа онгоцонд суухаас нь өмнө зөвлөгөө өгч, суулгахгүй байгаа. Бусад  тохиолдолд буюу ороод ирсэн тохиолдолд буцаах арга хэмжээ аваагүй гэдгийг тодруулсан юм.

COVID-19 вирусийн халдварын нөхцөл байдлын мэдээ

COVID-19 вирусийн халдварын нөхцөл байдлын мэдээ /2020.03.06ны 11:00 цаг/

Posted by Эрүүл Мэндийн Яам on Thursday, March 5, 2020

 

Хууль л амла!

3 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

7 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.