Нээлтийн арга хэмжээнд Монгол улсын шадар сайд Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, эмнэлгийн удирдлагын баг хамт олон оролцлоо.
Дээрх үйл ажиллагааны үр дүнгээр үндэсний хэмжээнд зүрх судасны тусламж, үйлчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, эмч мэргэжилтнүүдийн мэдлэг ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн гадаад болон дотоод улс оронд мэргэжил дээшлүүлэх урт богино хугацааны болон зайн сургалтуудыг зохион байгуулж, дэвшилтэд технологыг нэвтрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа билээ.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ Улсын нэгдүгээр төв эмнэлэг зүрхний шигдээсийн цочмог үеийн эмчилгээг хийх хүчин чадалтай болсноор зүүн бүсийн аймаг, нийслэлийн Багануур, Багахангай, Налайх, Баянзүрх дүүргийн иргэд үйлчилгээ үзүүлж, тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал нэгж боллоо. Хамгийн үнэт чухал зүйл болох Монгол хүний Эрүүл мэнд, Монгол хүний Эрүүл мэндийн үйлчилгээний сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд чиглэн эмчилгээ үйлчилгээний чанар хүртээмж сайжруулахад онцгой анхаарч байгаа Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хамт олонд Та бүхэндээ талархал илэрхийлье гэлээ