ЭМЯ-нд 3,2 тэрбумын өртөгтэй тоног, төхөөрөмж хүлээлгэн өглөө

2020-03-7 Мэдээ мэдээлэл
ЭМЯ-нд 3,2 тэрбумын өртөгтэй тоног, төхөөрөмж хүлээлгэн өглөө

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 30, 48 дугаар тогтоолын дагуу Азийн Хөгжлийн Банкны санхүүжилттэй Төсөл хөтөлбөрүүдийн хөрөнгөөр өнөөдөр /2020.03.07/ Эрүүл мэндийн байгууллагуудад Шинэ коронавирусын халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангахад нэн шаардлагатай нийт 9 нэрийн төрлийн 572 ширхэг 3.2 тэрбум төгрөгийн өртөгтэй эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжийг ХӨСҮТ, УНТЭ, УГТЭ, ГССҮТөв болон нийслэлийн 9 дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудад гардуулж өглөө. 

Үүнд,

  • Рентген аппарат/зөөврийн дижитал – mobile
  • Амьсгалын аппарат
  • Өвчтөний хяналтын монитор
  • Хүчилтөрөгч өтгөрүүлэгч
  • Тарианы автомат шахуурга
  • Дуслын автомат шахуурга
  • Пульсоксиметр
  • Халууны шил /лазер чихний
  • Утлагын аппарат зэрэг нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүд багтаж байна.

Хууль л амла!

7 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

10 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.