Геологийн мэдээллийн систем боловсруулж байна

2017-05-3 Уул уурхай

АМГТГ-ын Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төв нь Үндэсний гео-мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэн, олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгож, хэрэглэгчдэд түргэн шуурхай бодитоор хүргэх зорилготой ажиллаж байна.Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр (AMEP)нь энэхүү гео-мэдээллийн нэгдсэн сан байгуулахад техникийн туслалцаа үзүүлэн ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд интернет орчинд газарзүйн мэдээллийн системд суурилсан  метадата-каталогийг (MonGeoCat) Англи, Монгол хэл дээр боловсруулах ажлыг 2017 оны 3 сард  эхлүүлсэн. Энэхүү каталогийн систем боловсруулах ажлыг “Оюуны цоморлиг импекс” ХХК гүйцэтгэж буй бөгөөд АМГТГ-ын мэдээллийн санд байгаа олон төрлийн мэдээ, мэдээллийг орон зайн болон үсэг-тоон хэлбэрээр, хэрэглэгчдийн шаардлагыг хангахуйц олон төрөлт шүүлтүүрээр хайж үзэх боломжтой систем боловсруулна.

Хэрэглэгч мэдээллийг орон зайн хэлбэрээр хайхад дараах шаардлагыг хангасан газрын зураг харуулагчийг боловсруулна. Үүнд:

  1. Геологи, геохими,геофизик, газарзүйн тайлбар мэдээллийн голлох утгууд ба байршил;
  2. Сонгогдсон талбайн орон зайн ба орон зайн бус мэдээллийн багц болон холбогдох тайлан мэдээлэл (улсын хэмжээнд хамаарахаас бусад);
  3. Хэрэглэгч өөрийн сонирхсон талбайн мэдээллээ олоход нь туслах ерөнхий болон геологийн холболт (reference) бүхий зургийн мэдээлэл. Жишээ нь: геологийн зураг, сансрын зураг, бусад суурь зураг гэх мэт.

Мөн түүнчлэн АМЕР хөтөлбөр нь энэхүү интернет орчинд газарзүйн мэдээллийн системд суурилсан метадата-каталогийг боловсруулахад шаардлагатай программ хангамж, тоног төхөөрөмжийг худалдан авч АМГТГ-т хүлээлгэн өгч, төслийн хэрэгжилтийн явцад Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төвийн ажилтнуудад зориулан метадата-каталогийн  системийг хэрхэн бүрдүүлэх, боловсруулах, ашиглах талаарх сургалтуудыг зохион байгуулж байна.

Эх сурвалж: АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР

Өнөөдрийн онч үг

10 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.