Өмнөд хөршид дэгдсэн шинэ коронавирус буюу COVID-19 вирус дэлхий нийтэд тахлын хэмжээнд хүрэх аюул тулгараад байна. Монгол Улсад одоогоор бүртгэгдээгүй ч халдвар тархах өндөр эрсдэлтэй орны тоонд багтаж буй. Иймд урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Монголын эмэгтэйчүүдийн холбоо Улсын хэмжээнд 45329 маск оёж, ЭМЯ-нд 10.000 маск хүлээлгэн өглөө.
Дараах аймгууд орон нутгийнхаа эрүүл мэндийн газар болон аймгийн онцгой комисст хүлээлгэн өгчээ.
Энэхүү амны хаалт нь элдэв харшил өгөхгүй, цэвэр даавуун материалаар хийсэн /хүүхдийн өлгийний даавуу/, амьсгалахад хүндрэл учруулахгүй, олон удаа угааж, индүүдэн хэрэглэх боломжтой.
Амны хаалт оёх аян бүх аймаг, суманд үргэлжилж байгаа бөгөөд энэ тоо цаашид өсөх хандлагатай байна.
Нийгмийн хариуцлагын хүрээнд, хайртай хүмүүс, эрүүл нийгмийн төлөө сайн дураараа маск оёх аянд нэгдэн сэтгэл зүрх, хөлс хүчээ зориулсан олон сайхан эмэгтэйчүүд, ээжүүд болон МЭХ-ны 21 аймаг, 9 дүүргийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн хамт олонд талархал илэрхийлье.
Мөн МЭХ-ноос санаачилсан 10.000 маск аяныг дэмжин, нийгмийн хариуцлагын хүрээнд олон ТББ маск оёж, нийтэд түгээж байгаад баяртай байна.
Илүү сайхан ирээдүйн төлөө иргэн бүрийн оролцоо чухал
Хариуцлагатай иргэн байж, аюулт тахлын эсрэг хүчээ нэгтгэцгээе.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87448
30781
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.