Covid-19 халдвараас сэргийлэхээр цагдаа, онцгой, мэргэжлийн хяналт, эмнэлгийн эмч, ажилтнууд гээд бүхий л салбарынхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Аюулт өвчний эсрэг зогсож буй тэдэнд сэтгэлийн дэм өгөх, эдийн засгийн тусламж нэмэрлэх халуун сэтгэлийн цуваа үргэлжилсээр байна.
Тэгвэл өнөөдөр Уртын дууны “Өнө чуулгын хамт олон” коронавирусийн эсрэг тэмцэх үйлсэд нэгдэж, Эрүүл мэндийн яаманд нэг сая төгрөг хандивлалаа. Энэ бол “Монгол уртын дуугаа өвлөн уламжилж, залуу хойч үедээ таниулж, хосгүй соёлоо хамгаалж буй хүн бүрийн халуун сэтгэлийн өглөг, хувь нэмэр юм” гэдгийг хандив гардуулахдаа онцоллоо. Уртын дууны холбоо, “Өнө чуулга” ТББ-ын тэргүүн, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Батболд “Ард иргэдийнхээ нойр хоолоо хасан ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнууддаа баярлалаа. Та бүгдийг сайн ажиллаж байгааг бид бүгдээрээ харж байгаа. Ард иргэд маань ч эрүүл мэндээ сахин хамгаалахын төлөө хариуцлагатай байхыг уриалж байна” гэсэн юм.
Энэ үеэр эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл талархал илэрхийлж, талархлын бичгийг гардуулан өгсөн юм. Талархлын бичигт “Нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, олон нийтэд үлгэр дууриалал үзүүлж буй танай хамт олонд талархал илэрхийлье. Таны бүхний юу санасан есөн цагаан хүсэл сэтгэлчлэн бүтэх болтугай” гэжээ.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87448
30781
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.