Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн тэргүүтэй эмч мэргэжилтнүүд өнөөдөр ОХУ-д ажиллахаар эх орноосоо мордоно. Тэд гурав хоногийн хугацаанд тус улсын хүний эрүүл мэнд, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах холбооны хяналтын албанд коронавируст халдвар (Ковид-19)-ын түргэвчилсэн оношилгоо, эмчилгээний туршлагаас судлах юм.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл багийн гишүүдийг хүлээн авч уулзан, олон улсын зорчигчдыг түргэвчилсэн аргаар оношилж байгаа болон урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах үйл явцыг хэрхэн зохион байгуулж байгаа туршлагыг хуримтлуулж ирэхийг хүслээ. Багийн бүрэлдэхүүнд Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Томуугийн үндэсний нэгжийн дарга А.Бурмаа, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Яаралтай тусламжийн тэнхимийн эрхлэгч Л.Ганболд нар багтаж байна.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87448
30781
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.