Видео: Дэлхийн 55 улсад халдвар илрээд байна

2020-02-29 Мэдээ мэдээлэл

 

Эрүүл мэндийн яамнаас (COVID-19) халдвартай холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийж байна. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн О.Ариунтуяа “Хоёрдугаар сарын 29-ны 09:00 цагийн байдлаар дэлхийн 55 улсад халдвар илэрсэн. Ингэснээр нийт тохиолдлын тоо 85,220 болж, нас баралт 2,868-д хүрээд байна. Шинэ Зеланд, Нигер, Азербайджанд сүүлийн 24 цагийн дотор халдвар шинээр бүртгэгдсэн. Сүүлийн гурав хоногт шинээр халдвар бүртгэгдсэн оронд халдвар гаднаас буюу импортоор орж ирсэн байна” гэв.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Дэлхийн 55 улсад халдвар бүртгэгдэж, нийт 85,220 халдвар илрээд байгаа эрсдэл ихтэй энэ үед бид үйл ажиллагаагаа улам сайжруулан ажиллах хэрэгтэйг сануулж байна. Одоогоор Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдээгүй. Одоогийн байдлаар бид 51 сэжигтэй тохиолдлыг тусгаарлалтад авч ажиглалт хийж байна.

Шаардлага гарсан тохиолдолд ариутгал халдваргүйтлийн зөвшөөрөлтэй байгууллагуудыг ашиглана. Одоогийн байдлаархамтарч ажиллах хүсэлт гаргасан хувийн хэвшлийн байгууллагууд ирж байна. Нэмэлтээр гаргах байруудыг бид судалж байгаад ажиглалт хийх эсэхийг шийднэ. Бүгдэд нь баярлалаа.

Сонгдо эмнэлэгт өчигдөр сэжигтэй тохиолдол орж ирсэн гэх мэдээлэл авсан. Тус эмнэлэг өвчтнийг шууд тусгаарласан ба мөн үйлчилгээ үзүүлсэн орчныг нь бас тусгаарласан байна лээ. Одоогоор иргэний биеийн байдал хэвийн байна.

БНСУ-ын Бусан чиглэлээс ирсэн 17 иргэн бий. Тус иргэдээс халуунаа мэдээллээ өгөхгүй гэх зөрчил гарсан. Халуунаа мэдээлэхгүй гэсэн иргэнийг олж тогтоосон. Ер нь бол ийм үед иргэний хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. Түүнчлэн Цэргийн төв эмнэлэг дээр тусгаарлагдаж байгаа хүмүүсээс зориулалтын шүршүүр шаардаж, илүү зүйл нэхэж байгаа зөрчил гарч байна. Монголын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд маш өндөр туршлагатай. Тиймд өөрт нь болоод ар гэрт нь тусламж үзүүлэх гээд явж байгаа тангараг өргөсөн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг эсэргүүцэж, доромжлох шаардлага байхгүй. Хэрвээ одоо ийм байдал дахиж гарвал хуулийн хариуцлага ярих болно гэдгийг хэлье” гэлээ.

Хар Сарнай хамтлагийн дуучин С.Амармандах Эрүүл мэндийн яаманд 30 сая төгрөг хандивлалаа

Posted by Эрүүл Мэндийн Яам on Friday, February 28, 2020

Дашрамд дуулгахад, өнөөдрийн ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах сэтгэлийн хандив өргөн Эрүүл мэндийн яаманд 30 сая төгрөг болон 1500 ширхэг амны хаалт хандивлалаа. Мөн иргэн Дашдаваа сая төгрөгийн хандив өргөсөн юм.

Хууль л амла!

5 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

8 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.