Багануур дүүргийн иргэний шинжилгээний хариу маргааш гарна

2020-02-25 Мэдээ мэдээлэл

Багануур дүүрэгт COVID-19 сэжигтэй тохиолдол өнөөдөр /2020.02.25/ бүртгэгдсэн. Тус иргэн нь хоёрдугаар сарын 22-ны өдөр БНСУ- аас ирсэн ба хоолой нь өвдөж, өнөөдөр өөрөө эмнэлэгт хандсанаар тус дүүргийн Эрүүл мэндийн төвөөс яаралтай тусгаарлан, шинжилгээ авч ХӨСҮТ-д илгээсэн байна.

Тухайн иргэн ирсэн өдрөө Налайх дүүргийн 8-р хороонд байх эгчийнхээрээ орсон, тус айлд зочилж ирсэн 4 айлыг тандалт судалгаагаар илрүүлэн хэсэгчилсэн хөл хорио тогтоогоод байна. Мөн зөвлөмж өгч ариутгал хийсэн.

Одоогоор хөл хорио тогтоосон айл өрхийн гишүүдэд ямар нэгэн өвчний шинж тэмдэг илрээгүй.

Багануур дүүргийн иргэний шинжилгээний хариу маргааш /2020.02 26/ гарна.

Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор зарим айл өрх, байранд ийнхүү яаралтай хөл хорио тогтоосон гэдгийг зөвөөр ойлгож, хуурамч мэдээлэлд автахгүй байхыг хүсье.

Онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх, амны хаалтаа тогтмол зүүх, гараа маш сайн угааж, ариутгахыг уриалж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.