Амны хаалтыг хэрхэн зөв зүүж, тайлж, хаях вэ

2020-02-12 Мэдээ мэдээлэл

Шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэхийн тулд та дараах зөвлөмжийг мөрдлөг болгоорой.

Амны хаалтыг зүүхийн өмнө гараа спиртэн суурьтай халдваргүйжүүлэгч эсвэл савангаар угаана.
Амны хаалтыг хамар, амыг бүрэн хааж, завсар гаргахгүйгээр зүүнэ. Амны хаалтыг зүүсэн үедээ гараа хүргэхгүй. Хүрсэн тохиолдолд гараа спиртэн суурьтай халдваргүйжүүлэгч эсвэл савангаар угаана.
Амны хаалт чийгтэй болсон тохиолдолд шинээр солино. Нэг удаагийн амны хаалтыг дахин хэрэглэж болохгүй.
Амны хаалтыг тайлахдаа (урд хэсэгт хүрэлгүйгээр) чихний арын хэсгээс татан авч шууд хогийн саванд хаяна. Дараа нь гараа спиртэн суурьтай халдваргүйжүүлэгч, эсвэл савангаар угаагаарай.

 

 

 

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.