Эрээн-Улаанбаатар чиглэлийн автобусанд энэ сарын 23-ны өдөр 6 настай эмэгтэй хүүхэд халуурч ирснийг түр тусгаарлаж, сорьц аваад ээжийнх нь хамт Хөх хот руу буцаасан талаар ЭМЯ-наас мэдээлээд байсан.
Тэгвэл хүүхдээс авсан сорьцыг ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораторид шинжилж, шинжилгээний хариу сөрөг гарч, коронавирусийн халдвар биш болох нь тогтоогджээ.
Харин автобусанд хамт явсан 17 хүнийг шинжилгээний хариу гартал Замын-Үүдийн зочид буудалд байрлуулаад байгаа. Мөн өчигдөр 16:50 цагт Бээжин -Улаанбаатар чиглэлийн галт тэргээр ирсэн нэг зорчигчийг/БНХАУ-ын иргэн эмэгтэй/ ХӨСҮТ-д түр тусгаарлаад байна. Одоогийн байдлаар лабораторийн шинжилгээ хийгдэж байгаа гэв.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87448
30781
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.