Бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийнхныг Хүндэт дэвтэрт алдаршууллаа

2020-01-16 Мэдээ мэдээлэл
Бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийнхныг Хүндэт дэвтэрт алдаршууллаа

Монгол улсын ууган эмнэлэг Улсын Нэгдүгээр төв эмнэлэг нь 1981 оноос эхлэн эрхэлсэн ажил мэргэжилдээ амжилт үзүүлж, эрүүл мэндийн салбарт онцгой ач холбогдол бүхий гавъяа байгуулсан эрхэм хүндтэй хүмүүсийнхээ алдрыг, хийж бүтээсэн үйлстэй нь “Хүндэт дэвтэр”-т алдаршуулан тэмдэглэдэг уламжлал бий болгоод өдгөө 23 эрхэм хүний алдрыг мөнхлөөд байгаа юм.

Тэгвэл өчигдөр Бөөр шилжүүлэн суулгах үндэсний баг”-ийг Монголын Эрүүл мэндийн салбарын хөгжлийг шинэ түвшинд гаргасан хичээл зүтгэл, шинэ технологи нутагшуулсаныг нь өндрөөр үнэлэн Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Хүндэт дэвтэр-т нэрийг бичиж мөнхлөн алдаршуулж, дугаар 24 тоот гэрчилгээ олгосон үйл явдал боллоо.

Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Ерөнхий захирлын тушаалаар 2006 онд Бөөр шилжүүлэн суулгах үндэсний баг байгуулагдан орчин үеийн анагаах ухааны шинэ технологи болох Бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг Монгол Улсад нэвтрүүлэн хөгжүүлж 200 гаруй мэс засал хийгдээд байна.

Энэ удаагийн 200 дахь мэс заслаа шинэ оны өмнө амжилттай хийсэн тус багийн хамт олон өөр өөрийн салбарын манлайлагчид бөгөөд багийн гишүүн 23 хүнд “Хүндэт дэвтэр”-т тэмдэглэгдсэн батламжийг гардуулжээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.