Шинэчлэгдсэн хөнгөлөлттэй эмийн жагсаалтад өөрчлөлт оруулахаар болжээ

2019-12-10 Мэдээ мэдээлэл

“Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр, төрөл, үнийн дээд хязгаар хөнгөлөх хэмжээг тогтоох тухай” Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 12-р тогтоолын хэрэгжүүлэх талаар  албаныханы уулзалт болжээ.

Уулзалтад ЭМЯ, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын удирдлагууд болон холбогдох мэргэжлтнүүд оролцож Эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангуудаас гаргах саналыг судлан, шийдвэрлэх шаарлагатай гэж үзсэн байна. Ингээд арванхоёрдугаар сарын 5-ны өдөр холбогдох байгууллагуудын саналыг сонсох уулзалт болжээ. ЭМДҮЗ-ийн дэд дарга Д.Дэмбэрэл, Эрүүл мэндийн дэд сайд  Л.Бямбасүрэн болон  ЭМДҮЗ-ийн ажлын алба, ЭМЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газар, Эм үйлдвэрлэл технологийн газар болон ЭМДЕГ-ын төлөөлөл, Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбооны тэргүүн Д.Энхжаргал, тус холбооны гүйцэтгэх захирал И.Балжинням, Эм хангамжийн холбооны тэргүүн Д.Цэндээхүү болон бусад эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангийн төлөөлөгчид оролцсон уг уулзалтаар:

  1. “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр, төрөл, үнийн дээд хязгаар хөнгөлөх хэмжээ”-г тогтоох 12-р тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах,
  2. Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр, төрөл, үнийн дээд хязгаар хөнгөлөх хэмжээ”-г тогтоох тооцох арга аргачлал боловсруулах ажлын хэсэг байгуулж ажиллахаар болжээ.

 

Эх сурвалж: ЭМДЕГ

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.