
Үүний дагуу 12-р сарын 5-ны өдөр холбогдох байгууллагуудын саналыг сонсох уулзалт боллоо. Уулзалтад ЭМДҮЗ-ийн дэд дарга Д.Дэмбэрэл, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн болон ЭМДҮЗ-ийн ажлын алба, ЭМЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газар, Эм үйлдвэрлэл технологийн газар болон ЭМДЕГ-ын төлөөлөл, Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбооны тэргүүн Д.Энхжаргал, тус холбооны гүйцэтгэх захирал И.Балжинням, Эм хангамжийн холбооны тэргүүн Д.Цэндээхүү болон бусад эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангийн төлөөлөгчид оролцов.