М.Сарантуяа 29-р сургуулийн захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэнэ

2017-04-27 Мэдээ, мэдээлэл

БСШУСЯ-наас ажлын хэсэг байгуулж 29-р сургуулийн үйл ажиллагаа болон багш нарын ур чадварын байдлыг шалгаж дүгнэлт гаргасан. Дүгнэлтийг үндэслэн хариуцлага алдсан 29-р сургуулийн захирал Б.Батсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өчигдөр гаргажээ. Түүний оронд тус сургуулийн дохионы хэлний багш М.Сарантуяаг хавсран гүйцэтгэгчээр томиллоо.

Гэвч энэ шийдвэрийг Б.Батсайхан эсэргүүцэн ажлаа өгөхгүй гэжээ.   Мөн тус сургуулийн багш ажилчид захирлаа халуулахгүйн тулд жагсаал хийхээ мэдэгдсэн байна.

Ажлын хэсгийн дүгнэлтээр нийслэлийн төрийн өмчийн 29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайхан нь мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдсон юм.

А.Уянга

 

Өнөөдрийн онч үг

12 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.