Та зүрхэндээ амлалт өгсөн үү?

2019-10-1 Мэдээ мэдээлэл

“Зүрхний баатар болцгооё”. Энэ бол энэ жилийн

“Дэлхийн зүрхний өдөр”-ийн уриа.

Энэхүү уриан дор Улсын Гуравдугаар төв эмнэлэг болон Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран Хаанбанк сангийн дэмжлэгтэй Төвийн бүсийн тулгуур Төв аймгийн Зуунмод суманд Дэлхийн зүрхний өдрийг тэмдэглэж, “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ны нээлтээ хийлээ.

Өдөрлөгийн үеэр эмч, мэргэжилтнүүд 684 иргэнд Цусны даралт ихсэлтийн эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх эрсдэлийн үнэлгээ хийж, зөв хооллолт, эрүүл зан үйлийг хэвшүүлэх, цусны даралт ихсэлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгч, 200 гаруй иргэдийг төрөлжсөн нарийн мэргэжлийн үзлэг оношилгоонд хамрууллаа.

Өнөөдрийн онч үг

13 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.