Улаанбаатарт өдөртөө 11-13 хэм дулаан байна

2019-10-31 Uncategorized

Өнөөдөр багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 11-13 хэм дулаан байна.

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг тогтуун өдөртөө дулаахан байна.

2019 оны 10 дугаар сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 3-8 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүсийн нутгаар 13-18 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.

2019 оны 11 дүгээр сарын 1-5-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

11 дүгээр сарын 03-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 3-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд төв болон зүүн аймгуудын нутгаар түр зуур секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, говийн бүс нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна. 3-4-нд төв болон зүүн аймнуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.

Өнөөдрийн онч үг

22 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.