Угаараас яаж сэргийлж, анхны тусламж хэрхэн үзүүлэх вэ

2019-10-7 Мэдээ мэдээлэл

-НЭМҮТ ЗӨВЛӨЖ БАЙНА-

НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВӨӨС МЭДЭЭЛЖ БАЙНА

Угаарын хийн хордлогод өртсөн 16 хүний биеийн байдал сайжирч, эмнэлгээс гарлаа. Эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байдалд ажиллаж, угаарын хийн хордлогод орсон иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй шуурхай үзүүлж байна. Өнөөдөр буюу 2019.10.07-ний өглөөний 9:00 цагийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 6 хүний биеийн байдал сайжирч байгаа бөгөөд нэг өвчтөн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна. Иргэд та бүхнийг эрүүл мэндийн байгууллагуудаас өгч байгаа сэрэмжлүүлэг, зөвлөмжийг дагаж мөрдөхийг уриалж байна. ЭМЯ-ны харъяа Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв 24 цагийн бэлэн байдалд ажиллаж, тандалт судалгааг үргэлжлүүлэн хийж байна.

 

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.