Ганц дусал вакцинаар нэгэн бяцхан зүрхийг аваръя

2019-10-2 Мэдээ мэдээлэл

 

Ганц дусал вакцинаар нэгэн бяцхан зүрхийг аваръя. Та үр хүүхдээ цаг тухайд нь вакцинд нь хамруулдаг уу ? Таны нийгмийн болон үр хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг бол гэр бүлээ эрүүл байлгахад оршино. Хүүхдүүд товлолынхоо вакцинд хамрагдснаар халдварт өвчнөөс сэргийлэх бүрэн боломжтой. Тухайлбал, 11 халдварт өвчнөөс сэргийлэх долоон төрлийн вакцин хийдэг. Сүрьеэ, халдварт саа, В гепатит, А гепатитийн вакцин, сахуу, хөхүүл ханиад, татран, В гепатит, улаанбурхан, гахайн хавдар, улаануудын хавсарсан вакцин, сахуу татрангийн эсрэг гэсэн долоон төрлийн вакцин хэрэглэдэг гэсэн үг. Вакцины бүрэн тунд хамрагдсан хүүхэд удаан хугацааны дархлаа тогтддог. Жишээ нь, Тат­рангийн эсрэг дархлааны түвшин тодорхой хуга­цааны дараа унадаг. Тиймээс долоо, 15 настайд нь сахуу, татрангийн вакцинаар давтан дархлаажуулалт хийх хэрэгтэй. Хэрвээ долоо, 15 настайдаа сахуу, татрангийн вакцинд хамрагдахгүй бол эдгээр өвчнөөр өвчлөх эрсдэлтэй л гэсэн үг. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүдээ вакцины бүрэн тунд хамруулах нь чухал. Энэ нь шинжлэх ухааны үндэслэлтэй нотолгоонд суурилсан байдаг.

Өнөөдрийн онч үг

7 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.