Улаанбаатарт 19-21 хэм дулаан байна

2019-09-18 Uncategorized

 Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн бороо орно, бусад нутгаар бороо орохгүй, дулаан байна.

2019 оны 9 дүгээр сарын 18-ны 8 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, төвийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 12-17 хэм, Алтай өвөр говь болон говийн бүс нутгаар 21-26 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 19-21 хэм дулаан байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.