Хурандаа нарыг ажлаас чөлөөллөө

2017-04-24 Мэдээ, мэдээлэл

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн шуурхай хуралдаан өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн. Хуралдаанаас Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд 350 дугаар ангийн хээрийн дадлага сургалтын үеэр хоёр цэргийн алба хаагч амь үрэгдсэн ноцтой хэрэгт шууд хамаарал бүхий ажил хариуцсан албан тушаалтнуудад холбогдох  хуулийн дагуу хатуу хариуцлага тооцож гурав хоногийн дотор илтгэхийг Зэвсэгт хүчний Жанжин штаб /дэслэгч генерал Д.Даваа/- д үүрэг болгоод байсан юм.
Тэгвэл дээрх үүргийн дагуу  өнгөрсөн баасан гаригт ЗХЖШ-ын даргын зөвлөл хуралдаж, Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Өлзийбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Мөн өнгөрсөн өвөл хугацаат цэргийн алба хаагч хөлөө хөлдөөсөн хэргийг нуун дарагдуулсан Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Батнямыг чөлөөлж, түүний оронд ЗХЖШ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын ахлах мэргэжилтэн, хурандаа Т.Лодойдамбыг томилжээ.

С.Гэрэлсүх

<

Бууж өгөв

19 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

20 цагийн өмнө

© 2021 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.