НЭМҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нарантуяа зүрх судасны өвчлөлийн олон улсын шинжээчээр ажиллана

2019-09-5 Мэдээ мэдээлэл

Европын Зүрхний нийгэмлэгээс жил бүр зохион байгуулдаг их хурал энэ удаа Парис хотноо өнгөрөгч сарын 31-нээс энэ сарын 4-ний өдрүүдэд болж өндөрлөлөө.

Зүрхний анагаахын салбарын ирээдүйн чиг хандлага, шинэ нээлтийг сонсож, олон улсад зүрх судасны өвчлөлийн оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн талаар салбарын мэргэжилтнүүд хамгийн шинэ соргог мэдээллээ солилцдог энэхүү хурлыг энэ удаа хоёр жил тутам болдог Дэлхийн Зүрхний их хуралтай хамтатган зохион байгуулсан учир ач холбогдол, цар хүрээний хувьд өмнөх жилүүдээс илүү өргөн байгааг мэргэжилтнүүд онцлов.

Хуралд манай улсаас НЭМҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нарантуяа нь “Дэлхийн зүрхний холбоо”-ны албан ёсны гишүүн, “Монголын зүрхний холбоо”-ны Ерөнхий нарийн бичгийн даргын хувиар ахлан ажилласан байна. Тэрбээр хурлын үеэр “Дэлхийн Зүрхний холбоо”-ноос эхлүүлсэн “Агаарын бохирдол ба зүрх судасны өвчин” үйл ажиллагааны олон улсын эксперт-шинжээчээр ажиллах 10 хүний нэгээр сонгогджээ.

Өнөөдрийн онч үг

11 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.