Монгол Улсын Засгийн газар 2-12 насны хүүхдийн дунд хүүхдийн шүдний тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүжилтийн тогтвортой байдлыг хангаж, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар хүүхдийн шүдний өвчний тархалтыг 30 хувиар, цоорлын эрчмийг 4 нэгжээр бууруулах зорилгоор 2019-2023 онд “Эрүүл шүд-Эрүүл” хүүхэд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
2019 оны хагас жилийн байдлаар нийт 39417 хүүхэд амны хөндийн үзлэг, эмчилгээ оношилгоонд хамрагдсан байна. Бид өнөөдөр “Эрүүл шүд-Эрүүл” хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд амны хөндийн үзлэг, эмчилгээ оношилгоо явуулж буй хувийн хэвшлийн шүдний эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдэд тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулан халдвараас сэргийлэх чиглэлээр 3 шаттай сургалтыг зохион байгуулж байна.