Улаанбаатарт 18-20 градус дулаан байна

2019-07-23 Uncategorized

Улаанбаатарт үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Өдөртөө 18-20 градус дулаан байна.

Өнөөдөр ихэнх нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эхээр 14-19 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус, Дорнод Монголын тал нутгаар 22-27 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.