УИХ-ын гишүүн Н.Учрал НАМЗХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдлоо

2019-07-8 Нам хөдөлгөөний амьдрал

УИХ-ын гишүүн Н.Учрал НАМЗХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдлоо

Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны VI их хурал өнөөдөр болж байна. Энэ удаагийн хурлаар Ерөнхийлөгч болон тэргүүн дэд ерөнхийлөгч төдийгүй Удирдах зөвлөлийн гишүүд, Хяналтын зөвлөлийн багийг бүрэн бүрэлдэхүүнээ энэ удаагийн хурлаар томилох юм. Тэгвэл Монголын нийт залуу үеийнхний 30 хувийг гишүүнчлэлдээ багтаадаг МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Н.Учрал НАМЗХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

Дашрамд дурдахад, НАМЗХ-ны ерөнхийлөгчийн насны хязгаарыг 40 байсныг 35 болгож бууруулсан. Тиймээс НАМЗХ-ны ерөнхийлөгчид 35 наснаас доош насны залуус өрсөлдөх боломжтой болсон. Тус холбооны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн ажиллаж байсан бөгөөд зургаадугаар сард дөрвөн жилийн хугацаа нь дууссан юм.

<

Захын хороолол

11 цагийн өмнө

© 2019 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.