Хүүхдээ хэрхэн залхуурлаас “аврах” вэ

2020-05-21 Сэтгэл зүйч хариулж байна

Сэтгэл зүйч хариулж байна

Сэтгэл зүйч Г.Бүжидмаа “Залхуугаас ангижрах бол хувь хүний сэтгэлийн тэвчээр, итгэл хүчний асуудал юм” гэдгийг тодотгоод, уншигч авхай ТАНД дараах таван зарчмыг хүргэж байна.

1. СЭТГЭЛЭЭ ЗОРИГЖУУЛАХ

Ямар нэг зүйл хийхээс залхуу чинь хүрээд байвал өөрийгөө зоригжуулах үгийг чанга тодоор ИТГЭЛТЭЙГЭЭР хэл. Жишээ нь “БИ ЧАДНАА” гэж. Энэ үгийг зүгээр хэлэх биш өөрийгөө зоригжуулахаар хүчтэй бөгөөд чангаар хэлэхэд маш их хүчний эрчим хуримтлагдах болно.

2. САЙХАН ЗҮЙЛИЙГ БОД

Ямар нэг баяртай зүйлийн талаар бод. Өмнө нь бодож төлөвлөсөн зүйлээ хийж дуусгаад ямар амжилт үзүүлж байснаа дурса, толгойгоо сэргээ. Ингэхэд л цаанаасаа чиний хийх хүсэл чинь ундраад гараад ирнэ.

3. ХИЙХ ГЭЖ БАЙГАА ЗҮЙЛЭЭ ХИЙСНЭЭР ТӨСӨӨЛ

Ингэснээр та хийх гэж төлөвлөөд хийх хүч, урам зориг, итгэл сэтгэл төрөхгүй байгаа үед харин ч эсрэгээр таныг дэмжих болно. Танд дуусгах эрмэлзэл бий болно.

4. ХЭН НЭГНИЙ АМЖИЛТЫН ТҮҮХИЙГ УНШ, БИШЭР

Энэ нь танд өөрийнхөө нөөц бололцоог нээх, бусдаас юугаараа давуу болохоо мэдрэх боломжийг олгоно.

Эцэст нь хэлэхэд энгийн боловч амьдралд том нөлөө үзүүлэх “5 сайн зарчим” -ыг та бүхэнд хүргэе. Энэхүү “5 сайн зарчим” -ыг япончууд хүүхдүүддээ цэцэрлэгийн наснаас нь эхлэн мөрдүүлж эхэлдэг. Бид яагаад болохгүй гэж…

1. Сайн нягт нямбай байх
2. Сайн цэвэрлэж цэмцийлгэх
3. Сайн зохион байгуулалттай байх
4. Сайн хэвшүүлэх
5. Сайн сахилга баттай байх.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.