ХЭҮК-ын Ажлын хэсэг Говь-Алтай аймагт ажиллаж байна

2019-04-15 Мэдээ, мэдээлэл

…Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх талаар төрийн холбогдох байгууллагын үйл ажиллагааны төлөв байдлыг ХЭҮК 2018 онд судлан 2019 оны хавар УИХ-д өргөн барьсан “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл”-д бүлэг сэдэв болгон тусгаж, уг асуудлаар шийдвэр гаргуулахаар санал хүргүүлээд байгаа юм.

Тухайлбал, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа үндэсний болон орон нутгийн түвшинд 2017-2018 онд идэвхжиж, үндэсний хөтөлбөр, төлөвлөгөө, салбарын болон орон нутгийн хөтөлбөр, баримт бичгүүд батлагдаж, бодлогын түвшинд ахиц гарсан хэдий ч улсын болон орон нутгийн төсөвт холбогдох санхүүжилт хангалттай бус, хэрэгжилтийг хангах үүрэг бүхий шийдвэр гаргагч, удирдах албан тушаалтнуудын жендэр, хүний эрхийн мэдлэг, ойлголтыг сайжруулах шаардлагатай байна.

ХЭҮК-оос 18 дахь илтгэлээр дамжуулан УИХ-д хүргүүлсэн санал:
1. Жендэрийн салбар зөвлөл, салбар хороодын жендэрийн бодлого төлөвлөлтийг хэрэгжүүлэх, хариуцлагыг сайжруулах, гишүүдийн ажил үүргийн хуваарийг нарийвчлан тодорхойлох;

2. Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагад жендэрийн асуудал хариуцсан нэгж ажилтантай болох;

3. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаанд шаардлагатай санхүүжилтийг улсын болон орон нутгийн төсөвт тусгаж байх;

4. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4.б-д “жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийн төлөв байдал” гэснийг хасах.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.