Гадны улсад өндөр үнээр хийддэг мэс заслыг ГССҮТ-ийн эмч нар дотооддоо хийж эхэллээ

2019-02-20 Мэдээ мэдээлэл

 

ГССҮТ-ийн хавсарсан гэмтлийн тасаг нь цээжний хэнхэнцэгийн тогтворгүйтлийг бэхлэх мэс заслын эмчилгээг шинээр нэвтрүүлж, эмч сувилагч нарыг мөн сурган дадлагажуулж эхлээд байна.

Шинээр нэвтрүүлж байгаа мэс засал нь:

– Цээжний хэнхэрцгийн бүрэн бүтэн байдлыг сэргээдэг

– Амьсгалын архаг болон эрт үеийн дутагдлаас өвчтөнг эрт хугацаанд гаргаж чаддаг

– Эмнэлэгт хэвтэх ор хоног багасдаг

-Эдгэрэлт хурдан зэрэг олон давуу талтай юм.

ГССҮТ-ийн хавсарсан гэмтлийн тасаг нь жилдээ 1200 гаруй өвчтөнг хүлээн авдаг. Үүнээс 400 гаруй нь цээжний гэмтэл, 300 нь хавсарсан буюу бусад эрхтэнд давхар нөлөөлсөн гэсэн оноштойгоор ирдэг байна. Гол шалтгаан нь автын болон үйлдвэрийн осол, өндрөөс унасан зэрэгтэй холбоотой байдаг аж. Сүүлд гэхэд л, цагаан сараар энэ төрлийн оноштой 3-4 хүнд хагалгаа хийлгэжээ.

Одоогийн байдлаар 60 хүнд цээжний хөндийн гэмтлийг тогтворгүйтлийг эмчлэх мэс заслыг хийгээд байгаа аж. Эдгээр мэс засал бүгд амжилттай болсон байна. Ямар нэгэн байдлаар хүндрэл гараагүй гэдгийг холбогдох эмч нар хэлж байлаа.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.