Frozen-2 хүүхэлдэйн киноны трэйлер цацагдлаа

2019-02-14 Соёл урлаг
Frozen-2 хүүхэлдэйн киноны трэйлер цацагдлаа

Walt Disney Animation Studio-ийн 2013 оны шилдэг бүтээл Frozen хүүхэлдэйн киноны 2 дугаар ангийн трэйлер албан ёсоор цацагдлаа. Эхний бүтээлийн найруулагчаар Крис Бак, Женнифер Лий нар ажилласан бөгөөд нийт 876 сая ам.долларын ашиг олж, Оскараас Шилдэг анимэйшн, Шилдэг дууны төрөлд Let It Go дуу нь ялагч болсон билээ.

Ханс Кристиан Андерсоны Мөсөн хатан үлгэрээс сэдэвлэн бүтээсэн Frozen хүүхэлдэйн киноны гол өгүүлэмж нь Элзаг найз залуутай болгох гэж зарим хэвлэлүүдэд бичжээ. Frozen 2 хүүхэлдэйн кино энэ оны арваннэгдүгээр сарын 22-нд АНУ, Их Британид нээлтээ хийх бол 26-нд нь Австралид нээлтээ хийхээр товложээ.

Өнөөдрийн онч үг

9 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.