Бага насны хүүхдээ гадуур дагуулж явбал 100 мянгаар торгохгүй

2019-02-13 Мэдээ мэдээлэл

Томуу, томуу төст өвчин болон менингококкт өвчин нийслэлд төдийгүй орон нутагт  эрчимжиж байгаа учраас салбарын яамнаас шат дараалсан арга хэмжээ авсаар байна. Тийм ч учраас мэргэжлийн эмч нар “Эцэг эх, асран хамгаалагч нарыг бага насны хүүхдээ аль болох олон нийтийн газарт дагуулж явахгүй байх, дулаан хувцаслах, амин дэм ихтэй илчлэг хоол хүнс хэрэглэх, амны хаалтыг тогтмол зүүлгэж хэвших, амьсгалын замын халдварт өвчин болон болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулсаар байгаа юм”.

Гэтэл сүүлийн өдрүүдэд цахим болон олон нийтийн мэдээллийн сүлжээгээр “Бага насны хүүхдээ гадуур дагуулж явбал 100 мянган төгрөгөөр торгоно” гэсэн мэдээлэл гарах болсон. Харин энэхүү мэдээллийг холбогдох албаныхан ташаа болохыг тодотгож байна.

Харин томуугийн вирусын халдварын тархалт нэмэгдэх эрсдлээс сэргийлж Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/76 дугаар захирамж гаргажээ. Тодруулбал, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрлийн хүүхдийн тоглоомын газруудын үйл ажиллагааг 2019 оны хоёрдугаар сарын 1-нээс ирэх гуравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл түр хугацаагаар зогсоохоор болсон. Мөн энэ хугацаанд нийслэлийн ЕБС, цэцэрлэгээс бусад сургалтын үйл ажиллагаа, олон нийтийн арга хэмжээ, кинотеатр, үзвэр үйлчилгээ болон ресторан, нийтийн хоолны газарт 0-10 хүртэлх насны хүүхдэд үйлчлэхгүй байхыг холбогдох газруудад үүрэг болгосон аж.

Хууль л амла!

3 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

6 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.