Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор 285 автобусанд цацруулагч наав

2018-12-11 Uncategorized

 

 

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Тээвэрлэлт үйлчилгээний албанаас нийтийн тээврийн хэрэгслийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор 285 автобус, тролейбусны ард цацруулагч наалаа.

Осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 2 дугаар баазынхан Ч:57 чиглэлийн автобусны эцсийн буудлын эвдэрсэн замыг шороо дүүргэн тэгшилж, зам тээврийн осол зөрчлийн бичлэгийг жолооч нарт үзүүлсэн сургалтыг 2 ээлжээр зохион байгуулсан. Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн газраас өглөөний гаралтын үед техникийн бүрэн бүтэн байдалд шалгалт хийн заавар зөвлөмж өгсөн юм.

Тээврийн хэрэгслийн намрын үзлэг оношилгоонд хуваарийн дагуу нэгтгэлийн 280 гаруй тээврийн хэрэгслийг оруулж тэнцүүлсэн. Мөн нийтийн тээврийн үйлчилгээний аж ахуйн нэгж, байгууллагуудын дунд зохион байгуулж буй болзолт уралдааны удирдамжийг тээврийн хэрэгслийн урд байршуулан, иргэдэд бэлэн мөнгө төлж зорчихгүй байхыг анхааруулсан санамжийг автобусны зааланд байршуулж, шугам замд ажиллаж буй тээврийн хэрэгсэлд нэгдсэн хяналт шалгалт хийж ажиллалаа.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.