Томуу, томуу төст өвчний тохиолдол 8.2 хувийг эзэлжээ

2019-01-17 Мэдээ мэдээлэл

Томуу, томуу төст өвчний тохиолдол 8.2 хувийг эзэлж, хүүхдийн 232 орыг нэмэлтээр дэлгэн зохицуулалт хийж байна

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 14-ний байдлаар, амбулаторийн 84.668 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 6938 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 8.2 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 1.0 хувиар их, өнгөрсөн оны мөн үеэс 2.5 хувиар тус, тус нэмэгдсэн байна.

Нийт өвчлөгсдийн 33.6 хувийг 0-1 нас, 27 хувийг 2-4, 13 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 2225 дуудлага ирснээс 58.3 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ.

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн 977 орыг ажиллуулж, нэмэлтээр 232 орыг дэлгэн зохицуулалт хийсэн бөгөөд өнөөдрийн байдлаар, нийт 1209 орон дээр томуу, томуу төст өвчтэй хүүхдийг хэвтүүлэн эмчилж байна.

Дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет” ажлын өдрүүдэд 17:00-22:00 цаг хүртэл, ням гарагт 10:00-16:00 цаг хүртэл, бямба гарагт Өрхийн эрүүл мэндийн төвүүд 08:30-19:00 цагт ажиллаж байна.

Мөн иргэд дүүргийн эрүүл мэндийн төвийн зөвлөгөө өгөх утсаар дамжуулан хүүхдийн мэргэжлийн эмчээс томуу, томуу төст өвчний зөвлөмж, мэдээллийг авах боломжтой юм.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Өнөөдрийн онч үг

4 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.