“МАН-ын бүлэг Халдашгүй байдлын дэд хорооны санал, Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэмжсэн”

2019-01-10 Нам хөдөлгөөний амьдрал


МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Намын бүлэг хуралдаж, УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны саналыг дэмжсэн. Мөн УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооноос УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд нарын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн. Халдашгүй байдлын дэд хорооны шийдвэрийг дэмжих нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн 97 хувь нь үзсэн.

Хоёрдугаарт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын Дэгийн тухай болон УИХ-ын тухай хуулийн төслийг дэмжих нь зүйтэй гэж үзлээ

УИХ-ын Дэгийн тухай хуулиар гишүүний бүрэх эрхийг түдгэлзүүлэх асуудлыг 48 цагийн дотор шийдэх ёстой. Тиймээс өнөөдөртөө багтаан хоёр Байнгын хороо, чуулган хуралдах байх” гэв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.