Шинэ жил, баяр наадмын үеэр согтуугаар гэмтэж, бэртэх тохиолдол нэмэгддэг. Тиймээс өвлийн улиралд баяр тэмдэглэж, согтууруулах ундаа хэрэглэсэн бол найз нөхөд, хамт олноо гэртээ аюулгүй харьсан эсэхэд зайлшгүй анхаарал хандуулж байхыг мэргэжлийн эмч нар анхааруулж байна.
ГССҮТ-д долоо хоногт дунджаар 2000 орчим иргэн хандаж тусламж авдаг байна. Яаралтай тусламж авч байгаа иргэдийн 16-17 хувь нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтайгаар хүргэгдэн ирдэг байна.
Шалтгаанаар нь ангилж үзвэл 37 хувь нь хүчирхийллийн улмаас гэмтэж бэртэн тус төвд ханддаг байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 10.6 хувиар өссөн үзүүлэлт аж.
Мөн өнгөрсөн 11, 12 дугаар сард 108 хүн осголтын улмаас тусламж авсан нь өмнөх оны энэ үеэс өссөн дүнтэй гарчээ. Осголтын улмаас тусламж авсан иргэдийн 44 хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87438
30741
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.