Б.Түмэн-Өлзий: Осгож тусламж авсан иргэдийн 44 хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан

2018-12-21 Мэдээ мэдээлэл

 

2015 оны Эрүүл мэндийн эдийн засгийг энэ онд тооцоолон гаргажээ. Энэхүү тооцооллыг өнөөдөр Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс ЭМЯ болон ДЭМБ-д урьдчилсан байдлаар хүлээлгэн өглөө. ДЭМБ-ын зөвлөх энэхүү тооцооллыг хянаж, мэргэжил арга зүйгээр ханган эцсийн байдлаар өгөх аж. Үүний дараа үр дүнг ном болгон нийт хэрэглэгчдэдээ түгээнэ гэв.

Энэ үеэр өвлийн улиралд гарч байгаа осол гэмтлийн талаар ГССҮТ-ийн эмч Б.Түмэн-Өлзий мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр “ГССҮТ-д долоо хоногт дунджаар 2,000 орчим иргэн хандаж тусламж авдаг. Яаралтай тусламж авч байгаа иргэдийн 16-17 хувь нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байна.

Яаралтай тусламж авч байгаа иргэдийг шалтгаанаар нь ангилж үзвэл 37 хувь нь хүчирхийллийн улмаас манай төвд хандсан байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 10.6 хувиар өссөн дүн.

Дараагийн нэг анхаарал татаж буй асуудал бол осголт. Энэ оны 11, 12 дугаар сард 108 хүн осголтын улмаас тусламж авсан байна. Энэ нь мөн л өмнөх оноос өссөн дүнтэй байгаа. Осголтын улмаас тусламж авсан иргэдийн 44 хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан.

Ер нь шинэ жил, баяр наадмын үеэр согтуугаар гэмтэж, бэртэх тохиолдол нэмэгддэг. Тиймээс өвлийн улиралд баяр тэмдэглэж, согтууруулах ундаа хэрэглэсэн бол найз нөхөд, хамт олноо гэртээ аюулгүй харьсан эсэхэд зайлшгүй анхаарал хандуулж байх хэрэгтэй байна” гэлээ.

Өнөөдрийн онч үг

18 минутын өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.