Өмнөговь аймгийн Хайрхан багийн Цагаан хаданд 13 мянган жолооч нүүрс тээвэрлэдэг. Эдгээр жолооч нар, суурин амьдардаг 2 мянган иргэн, энд ажилладаг цагдаа, мэргэжлийн хяналт гээд төрийн албан хаагчиддаа урьдчилан сэргийлэх болон эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр Эрүүл мэндийн яамнаас чадварлаг, мэргэжлийн баг зохион байгуулан газар дээр нь ажиллаж байна.
УНТЭ, ГССҮТ, ЭХЭМҮТ, ХӨСҮТ, АӨСҮТ, СЭМҮТ, НЭМҮТ-ийн нарийн мэргэжлийн 36 эмч, мэргэжилтэн, аймгийн эрүүл мэндийн байгууллагын 16 ажилтан хамтран 7 хоногийн турш ажиллана. 20 чиглэлээр үзлэг , 10 гаруй шинжилгээ хийнэ. Шаардлагатай эмчилгээ хийж, эмчийн заавраар эм тариа ч өгнө. Энэ бүх зардлыг Засгийн газрын хуралдааны шийдвэрээр “Эрдэнэс Монгол” ХХК хариуцаж байгаа аж.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл үзлэгийн үеэр хэлэхдээ Ар гэрээсээ амьдралын эрхэнд хол байгаа жолооч нар маань их баярлаж байна. Хүнд хүчир хөдөлмөр эрхэлж улсынхаа эдийн засагт хувь нэмэр оруулж байгаа эрчүүд минь юм шүү дээ. ЗТЯ-наас жолооч нар болон хөдөлгөөнт хүн амд үйлчлэх цогцолбор барьж байна. Тус цогцолборт эрүүл мэндийн байнгын ажиллагаатай төв бий болно гэдгийг онцоллоо.
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн “Цагаан хад” суурьшлын бүсэд амьдарч буй иргэд, Гашуунсухайтын авто замаар нүүрс тээвэрлэж байгаа жолооч нарт эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг дараах чиглэлүүдээр 2018 оны 12-р сарын 16-наас эхлэн 7 хоногийн хугацаатай зохион байгуулах юм.
Үзлэгийн чиглэл:
1. Зүрх судас
2. Бөөр
3. Элэг
4. Мэс засал
5. Мэдрэл
6. Нүд
7. Чих хамар хоолой
8. Шүд
9. Эрүү нүүрний мэс засал
10. Халдварт өвчин судлал
11. Сүрьеэ
12. Шүд эрүү нүүр
13. Мэдрэл
14. Эмэгтэйчүүд
15. Хүүхэд
16. Сэтгэл засал
17. Гэмтэл
18. ДОХ, БЗДХ
Багажийн оношилгоо:
1. Зүрхний цахилгаан бичлэг
2. Рентген оношилгоо
3. ЭХО оношилгоо
4. Хараа шалгах
Лабораторийн шинжилгээ
1. Цусны ерөнхий шинжилгээ
2. Шээсний ерөнхий шинжилгээ
3. Биохимийн шинжилгээ /элэг, цөс, сахар, хелекобактер, өөх тос, элэгний хавдрын маркер, зүрх, үе мөчний үрэвслийн идэвхжил, бөөрний үйл ажиллагаа, элэгний В, С вирусын илрүүлэг/
4. ДОХ, тэмбүүгийн илрүүлэг
5. Наацын шинжилгээ
Мэдээлэл сургалт сурталчилгаа
19. Хооллолтын зөвлөгөө
20. Орчны эрүүл мэндийн зөвлөгөө
21. Сэтгэцийн эрүүл мэндийн зөвлөгөө
Нийт 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг газар дээр нь ажиллаж байна.
2024-12-26
2024-12-26
2024-12-26
87442
30750
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.