Спикерийг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүдийн 26 нь ЖДҮ-чин гэв үү

2018-12-13 Нам хөдөлгөөний амьдрал

УИХ-ын даргыг огцруулах бичигт гарын үсэг зурсан 38 гишүүний 26 нь буюу 68 хувь нь “ЖДҮ”-дсэн гишүүд гэнэ. Тэдгээр 26 гишүүн нийт 31 компаниараа дамжуулан ЖДҮХС-аас зээл авсан аж. Тодруулбал, доорхи нэр бүхий 31 компаниар дамжуулан зээл авсан байдаг. Хэрэв УИХ-ын дарга ажлаа өгвөл нийгэмд бухимдал үүсгэсэн ЖДҮ-чин гишүүдийн асуудал тоос мэт замхарч болохоор доор нэр дурдсан 30 гаруй компанийн авсан зээлийн хэмжээнээс харж болно. УИХ-ын даргыг огцруулах улайрлын цаана ЖДҮ-ийн хулгайгаа нууж, АТГ, прокурор дээр замхруулах гэсэн далд атгаг санаа нь ийнхүү ил боллоо.

  1. Жаргалант харвест – 1.2 тэрбум
  2. “ШБГУ” ХХК – 300 сая
  3. Хаганат – 195 сая
  4. Монлойс – 490 сая
  5. Тээвэр ачлал – 1.4 тэрбум
  6. Топ нандитер – 950 сая
  7. Мондем – 950 сая
  8. Дорнод гурил – 950 сая
  9. Нарлаг хараа – 750 сая
  10. Сапфир стоун – 1.2 тэрбум
  11. Пример инвест – 950 сая
  12. Эмийн үйлдвэр  – 1.2 тэрбум
  13. Асрал – 1.4 тэрбум
  14. Өгөөдэй Ази – 950 сая
  15. Бест авто тюнинг – 500 сая
  16. Эпонта Анарваан – 1.2 тэрбум
  17. Монгол шаазан – 950 сая
  18. Үндэсний хөрөнгө оруулалтын банк – 500 сая, 400 сая
  19. Түгээмэл түмэн хишиг – 800 сая
  20. Хүннү – 950 сая
  21. Хархираан хөгжил – 1.0 тэрбум
  22. Баян таван тэс – 250 сая
  23. Баруун загвар  – 160 сая
  24. Булган буудайн түрүү – 600 сая
  25. Бээвэр – 300 сая
  26. Таятан фүүдс – 850 сая
  27. Газар буудай – 1.9 тэрбум
  28. Азийн говь – 650 сая
  29. Хас говь транс – 950 сая
  30. Өлзий дээс – 500 сая
  31. Кэй Эм Эм Жи Эл – 1.5 тэрбум

Өнөөдрийн онч үг

20 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.