Эмнэлгийн тог тасарсаны улмаас гурван сартай нярай нас барсан уу

2018-12-11 Мэдээ мэдээлэл

Говь-алтай аймгийн Бигэр суманд энэ сарын 6-ны өдөр гурван сартай нярай эмнэлгийн тог тасарсаны улмаас аппарат тасалдаж нас барсан тухай мэдээлэл цацагдсан. Энэ цагдаагийн байгууллагаас тодруулахад “Тус сумын эмнэлэгт энэ сарын 6-ны өдрийн 08.10 цагт нярайн биеийн байдал маш хүнд, өндөр халуунтай хүргэгдэн ирсэн. Эмнэлгийн ажилчид аппарат залгаж хоёр цаг орчим эмчлүүлсний дараа 10.40 цагт нас барсан байна. Нярайн үхлийн шалтгааныг тогтоохоор шинжээч томилсон” гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.