Томуугийн вакцинд 79.419 хүн хамрагджээ

2018-11-27 Мэдээ мэдээлэл


Нийслэлийн Эрүүл мэндийн газраас томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд улирлын томуугийн вакцинаар дархлаажуулах ажлыг зохион байгуулж байна. Энэ сарын 27-ны байдлаар, нийслэлийн хэмжээнд улирлын томуугийн вакцинд нийт 80.361 хүн хамрагдахаас 79.419 хүнийг хамруулжээ.

Тухайлбал улирлын томуугийн вакцинаар эрүүл мэндийн байгууллагын ажилтан 6591, эрсдэлт бүлгийн 16.186 буюу 10.176 хүнд нэмэлтээр, сонгогдсон 160 цэцэрлэг, мөн нэмэлтээр 37 цэцэрлэгийн нийт 56.341 хүүхдийг 1-р тунгаар, сайн дурын дархлаажуулалтаар 301 хүнийг тус, тус дархлаажуулсан байна.

Эх сурвалж: НЭМГ

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.