МАН-ын Удирдах зөвлөл Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэж үзлээ

2018-11-27 Нам хөдөлгөөний амьдрал

МАН дахь парламентын гишүүд хоёр хуваагдаад багагүй хугацааг үдлээ. Өнөөдрийн байдлаар нэг хэсэг нь Удирдах зөвлөлийн хурлаа хийж, Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэж үзсэн байна. Уг нь намын тус зөвлөл нийт 29 гишүүнтэй ч өнөөдрийн хуралд 13 гишүүн хуралдаж, ийнхүү шийдвэр гаргажээ. Тус хурлаар мөн Өмнөговь аймгийн намын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцсэн бөгөөд аймгийн Засаг дарга Н.Наранбаатар намын хорооны дарга хэвээр үлдсэн аж.

Тэгэхээр Удирдах зөвлөлийн 29 гишүүний 26 нь хуралдаа суугаагүй шалтгаан нь ЖДҮХС-гаас зээл авсан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, УЗ-ийн гишүүн М.Оюунчимэг, Ж.Энхбаяр, Я.Содбаатар, Г.Солтан нар өнөөдрийн УЗ-д санал өгөх эрхгүй гэж үзсэн байна. Ийнхүү дээрх гишүүдээс санал авахгүй байх шаардлагыг нэр бүхий 10 гишүүн дэмжиж, МАН-ын УЗ-д хүргүүлсэн аж. Энэ шаардлагыг биелүүлэхгүй бол Удирдах зөвлөлтйг хуралд суухгүй гэдгээ мэдэгдсэн учраас ийнхүү 13 гишүүн хуралдсан юм байна.

 

Өнөөдрийн онч үг

9 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.