Ж.Мөнхбат: Хариуцлага тооц гэсний төлөө бойкот хийж байна

2018-11-22 Нам хөдөлгөөний амьдрал

Чуулганы өнөөдрийн хуралдаан хуралдаж чадахааргүй нөхцөл байдал бий болов. Уг нь ирэх оны төсөвт тавьсан хоригийг хэлэлцэхээс эхлээд олон чухал асуудал байсан ч 40 гишүүн ажил хаялт зарласан. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Хууль шүүхийн өмнө хүн бүр тэгш байх ёстой. Монголын төр чадамжгүй болж хувирчээ. Засгийн газрыг огцор гэж би чуулганы танхимд хэлж, огцруулах албан бичигт гарын үсгээ зурсан. Хариуцлага алдсан сайд нар, Засгийн газартайгаа хариуцлага тооцож чадахгүй УИХ байна гэдэг чадамжгүйн шинж. Тийм учраас УИХ-ыг тар гэж хэлж, гарын үсэг цуглуулж байгаа. Өнөөдөр Засгийн газрыг огцруулах асуудлыг тавьж, ЖДҮ-гийн хэрэгт холбогдсон сайд нартай хариуцлага тооц гэсэн шаардлага тавьсны хариуд УИХ-ын хэсэг гишүүд бойкот хийгээд сууж байна. Энэ гишүүдийн бойкот зөв байж болно. Гэхдээ Засгийн газрыг хаацайлж, хамгаалсан алхам хийж байгаа бол хамгийн утгагүй шүү. Үүний оронд Засгийн газраа огцруулаад УИХ-ыг тараах асуудлыг ярих нь зөв.
Сүүлийн үед төрийн гурван өндөрлөг, Үндэсний аюулгүй байдлыг хангах үүрэгтэй, Монгол төрийн өмнө хуулийг биелүүлэх, хариуцуулах, хуулийн зарчмыг хангуулах үүрэгтэй хүн нийгмийг эмх замбараагүй байдалд турхираад сууж байна. Жагсаал цуглаанд уриалж байна. Энэ төр чинь эмгэнэл болж байгаа юм биш үү.

Төсвийн хориг ярих гэж байхад Шадар сайд нь нь картаа сугалаад гараад явах юм. Ө.Энхтүвшин гэж хүн өнөөдөр 60 нас гарсан. 5-6 удаа УИХ-д сонгогдсон хүн. Яагаад төрийн үйл ажиллагааг гацааж, жижигхэн эрх ашиг, албан тушаал, эрх мэдлийнхээ төлөө зууралдан үхэн хатан тэмцээд байгаа юм” хэмээн хэлсэн.

Түүний УИХ-ын чуулганы танхимд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Өнөөдрийн онч үг

12 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.