Тавантолгойд хоёр цэрэг амиа алджээ

2017-04-11 Мэдээ, мэдээлэл

Төв аймагт байрлах зэвсэгт хүчний хээрийн сургалтын төв болох “Тавантолгой”-д гранат дэлбэрч, хоёр хүн амиа алдаж, найман хүн шархаджээ.  Энэхүү хэрэг 18.00 цагийн орчимд гарсан байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар амиа алдсан цэргүүд Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн албан хаагчид байсан гэнэ. Тэд марш тактикын тэмцээний бэлтгэл хийж байжээ.

Ослын шалтгааныг тогтоохоор шуурхай комисс ажиллаж байна. Болсон явдалтай холбоотойгоор Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб болон холбогдох байгууллагууд хамтран, шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байгааг албаны хүмүүс хэллээ.

Гэмтэж, шархадсан хүмүүсийг Цэргийн нэгдсэн эмнэлэгт эмчилж байна. Одоогийн байдлаар хоёр албан хаагчид яаралтай мэс засал хийж байгаа бөгөөд бусдынх нь биеийн байдал тогтвортой, амь насанд аюулгүй байгаа аж. Эмнэлгийн зүгээс шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллаж байна гэж мэдээллээ.

О.Соёмбо

Өнөөдрийн онч үг

8 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.