Осголт, хөлдөлтөөс сэргийлье!

2018-10-28 Мэдээ мэдээлэл

Хүйтний ам наашилж буй энэ өдрүүдэд хөлдөлтийн үед ямар арга хэмжээ авах, илрэх шинж тэмдгийн талаар мэргэжлийн байгууллагаас дараах зөвлөгөөг өгч байна.

Тэгэхээр хөлдөлт гэдэг нь нам даралтын температурын улмаас хэсэг газрын арьс, улмаар эд эрхтнүүдийн цусан хангамж алдагдаж хүйтэнд хайрагдсанаас арьсны бүтэц өөрчлөгдөхийг хэлдэг байна. Ер нь ихэнх тохиолдолд биеийн захын хэсгүүд болох гар хөлийн хуруунууд, чих хамар, хацар, эрүү, гар хөлийн үзүүр ихэлж хөлддөг аж.

Ерөнхий илрэх шинж тэмдэг:

-Даарч , чичирсэн

-Бүх биеийн болон мөчдийн арьс биржийсэн /галууны арьс мэт/

-Судасны цохилт олширсон /1 минутанд 80-аас дээш/

-Хөлдсөн хэсгийн арьсыг тэмтэрэх хүйтэн, хатуурч зузаарсан мэт байна.

-Мөчид хөлдвөл хөдөлгөөн нь хязгаарлагдана.

Ангилал:

Хөлдөлтийн зэрэг Арьсыг гэмтээсэн байдал Илрэх шинж тэмдэг
1-р зэрэг Арьсанд өнгөц давхарга гэмтэнэ. -Арьсны өнгө цайж, хөхөлбөр туяатай болсон

-Тэр хэсэг бадайрч, лугшина.

2-р зэрэг Арьсны өнгөц болон жинхэнэ давхарга гэмтэнэ. -Арьсны өнгө цайж, хөхөлбөр туяатай болсон.

-Цэврүү үүснэ.

-Хавдана.

3-р зэрэг Арьсны бүх давхарга гэмтэнэ. -Арьсны өнгө цайж, хөхөлбөр туяатай болсон.

-Цэврүү үүснэ.

-Чинэрч мэдээгүй болно.

Осголт /Биеийн температур буурах /

Осголт гэдэг нь хүйтэн, нойтон, салхи, шуургатай газар удаан хугацаагаар байснаас биеийн ерөнхий дулаан буурч, бүх эрхтэн тогтолцооны талаас өөрчлөлт гарахыг хэлнэ. Осголтын үед яаралтай арга хэмжээ авахгүй бол үхэлд хүрэх аюултай.

Осголтыг танихад :

-Биеийн температур 33 градус хүртэл буурах

-Маш их даарч, чичирсэн

-Арьсны өнгө нилэнхүйдээ цайж, хөхөлбөр туяатай болно.

-Барихад маш хүйтэн

-Хөдөлгөөн хязгаарлагдаж, явах хөдлөхөд бэрхшээлтэй болсон

-Нүд нь гөлөрсөн

-Судасны цохилт цөөрсөн /1 минутанд 60-аас доош /

-Нойр их хүрч, нойрмоглоно.

-Ухаан санаа өөрчлөгдөнө.

-Биеийн температур 30 градус хүрч буурахад ухаан алдаж үхэлд хүрдэг.

Анхны тусламж:

1. Амьсгал судасны цохилтыг шалгана.

2. Гэмтсэн хүнээ салхи, бороо, цасан шамрага, чийгтэй орчноос холдуулж хуурай, дулаан газар аваачна.

3. Хөлдөж осгосон хүнийг аль болох өөрөөр нь явуулахгүй хөдөлгөхгүй байхаар зөөвөрлөнө.

4. Хөлдөж осгосон хүнийг босоо байрлалд байлгана.

5. Хүйтэн, нойтон хувцсыг тайлна.

6. Дулаан хөнжлөөр хучиж хэвтүүлнэ.

7. Дулааныг барихын тулд толгойг хучна.

8. Хэрвээ ухаантай байвал халуун юм уулгана.

9. Дулаацуулна. 2 янзаар дулаацуулж болно.

– Шууд биеийн дулаан хэсгээр хүрэлцүүлэх. Жишээ нь: хөлдсөн гар хөлийг анхны тусламж үзүүлэгч та өөрийн биеийн дулаан хэсэгт наан дулаацуулах /суга, хэвлий гэх мэт/, хамар, чих хөлдвөл дулаан гараар барьж дулаацуулах

– Гадны зүйлээр буюу бүлээн жин, шилтэй ус зэргийг том судасны цэгүүд дээр тавих. Хөлдсөн гар хөлийг биеийн дулаантай ойролцоо буюу 36.5-37 градусын температуртай бүлээн усанд дүрнэ. Хөлдсөн хэсгийг аль болох дулаацаж гэстэл дүрнэ.

10. Цэвэр боолт хийнэ. Хэрвээ хөл, гарын хуруунууд хөлдсөн бол хуруунуудын хооронд ариун жийргэвч хавчуулж бооно.

11. Шаардлагатай тохиолдолд эмнэлгийн тусламж дуудах буюу ойролцоох эмнэлэгт хүргэнэ.

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.