АНУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрүүд батлагдлаа

2018-10-16 Боловсрол

Та АНУ-д суралцахыг хүсдэг үү. Суралцах сургуулиа хэрхэн сонгох болон санхүүжилтээ хэрхэн төлөвлөх талаар зөвлөгөө хэрэгтэй байна уу. Тэгвэл наашаа анхаарлаа түр хандуулаарай. АНУ-ын Элчин сайдын яамнаас 2018 оны тавдугаар сарын 4-нөөс эхэлсэн АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй тэтгэлэгт хөтөлбөрүүд, EducationUSA-ын “АНУ-д Суралцах 5 Алхам” болон оюутны визний тухай танилцуулах “АНУ-д Суралцацгаая Лайв Цуврал”-ын намрын дугаар энэ баасан гарагт буюу аравдугаар сарын 19-ний өдөр эхлэх гэж байна. Илтгэгчээр Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яамны боловсрол, соёлын хөтөлбөр хариуцсан Олон нийттэй харилцах албаны Дэд дарга ноён Ариел Вайкофф оролцох аж.

Тус арга хэмжээ нь Монгол хэл дээр явагдах ба энэхүү фэйсбүүк лайв цувралын өмнөх дугааруудыг https://mn.usembassy.gov/mn/education-culture-mn/study-usa-mn/facebook-live-series-mn/ эндээс үзнэ үү

Өнөөдрийн онч үг

15 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.